Агаарын бохирдлын өртөлтөнд хамгийн эмзэг бүлэг бол хүүхдүүд юм. Агаарын бохирдолоос үүдэлтэй өвчлөлүүдийн улмаас нярай болон бага насны хүүхэд эндэх эрсдэл өндөр байдаг бөгөөд дэлхий дахинд жил бүр 230,000 хүүхэд гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын доод замын хурц үрэвслээр нас барж, 7 500,000 гаруй хүүхэд дотоод орчны агаарын бохирдлын улмаас эндэж байна гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан байна.
Мөн агаарын бохирдол төрөлтийн үр дүнд хүүхэд бага жинтэй, эсвэл дутуу төрөх зэргээр нөлөөлж, хүүхдийн уушиг гэмтсэнээр насан туршийн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс Монгол Улсад хүүхдийн сайн сайхныг хангах нэг гол хүчин зүйл нь тэднийг агаарын бохирдлоос хамгаалах.
Эцэг эхчүүд үр хүүхдээ агаарын бохирдлоос хамгаалахын тулд хамгийн түрүүнд амьдралынхаа 80-90 хувийн өнгөрүүлж буй дотоод орчны агаарыг байнга цэвэр байлгах явдал юм. Тэр дундаа жирэмсэн болон 1 хүртэлх насны хүүхдийг тамхины утааны өртөлтөөс сэргийлэх нь хамгийн чухал.
Гэртээ тамхи тахахгүй байх нь та хүүхдийнхээ болоод гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд оруулж байгаа хамгийн том хөрөнгөр оруулалт тул та хорт зуршлаасаа салж хайртай хүмүүсээ хамгаалаарай.