Энхтайваны өргөн чөлөө автомашингүй болж, “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Харин, Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд СБД,СХД, ХУД-ийн 78 аж ахуйн нэгж оролцож байгаа аж.Мөн БЗД-ийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй хоёр байршилд зорилтот бүлгийн иргэдэд зориулсан үнэгүй үсчин ажиллаж байгаа юм байна.