Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-10:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа.
Амралтын өдрүүдэд нийт 97 чиглэлд 634 автобус, 10 аж ахуй нэгжийн 420 гаруй такси үйлчилгээнд явсныг нийслэлийн ЗДТГ-ын ХМХХ-ээс мэдээлэв.
Түүнээс гадна нийтийн тээврээр үйлчлүүлэх U-money карт цэнэглэх 54 цэг ажиллаж байгаа бөгөөд автобусны зогсоолууд дээр иргэдэд картыг нь цэнэглэх үйлчилгээ үзүүлж, 9,189 карт цэнэглэсэн байна.
Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 634 автобус, 61 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, төв болон хөдөлгөөнт, суурин байршилд хяналт шалгалтыг 81 ажилтан гүйцэтгэжээ.