Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлэхтэй холбоотой дагаж мөрдөх журмуудыг танилцуулж байна.
ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг: “Коронавирусийн халдварын түвшинг дөрвөн зэрэглэл болгож хуваасан. Үүний дагуу Засгийн газраас 100 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. ААН-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдсан. ААН-үүдийг 14 төрөлд хуваадаг. Үүнээс 7 төрлийг та бүхэнд үзүүлье.
Маргаашаас эхлээд ААН-үүд ямар журам мөрдөх талаар гарын авлага хүргүүлнэ. Маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээгийг үүдэндээ байршуулах, хоёр цаг тутамд агаар сэлгэх зэрэг шаардлагыг ААН-үүдэд тавина. Иргэдийг бөөгнөрүүлэхгүй байх шилэн хаалт хийх, жимс жимсгэнэ, цагаан идээг битүү уутанд хийж худалдах ёстой.
Хоол үйлдвэрлэлийн салбарын хувьд үйлчилгээний танхимын ширээ хоорондын зай 2 метр байх, хэрэглэсэн аяга тавгыг гурван дамжлагаар угаах, бэлэн мөнгөнөөс татгалзах зэрэг журмыг баримтлана.
Караокены өрөөг 50 хувиас хэтрүүлэхгүй, микрофонд хэрэглэгдэх бүрхэвчийг тогтмол солих хэрэгтэй. Өрөө бүрт гар ариутгах халдваргүйжүүлэгч тавина. Үсчний газарт хүн хоорондын зайг мөн л 2 метрийн зайтай барьж, хүлээлгийн танхимд бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай.
Олон улсын уралдааныг зөвшөөрөл аваад, тамирчид PCR шинжилгээ өгч, заалны багтаамж 50 хүртэл хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж болно. Үйлчлүүлэгч бүрийг амны хаалт, гар ариутгагчаар хангах ёстой. Кинотеатрын зориулалтын нүдний шилийг цэвэрлэж, дараагийн үйлчлүүлэгчид өгөх нь зөв. Тасалбарыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Мэргэжлийн болон хэлний сургалтын төвүүд ширээ сандлыг хоёр метрийн зайтай байрлуулна. Халдваргүйжүүлэлтийг сайн хангах ёстой. Нийтлэг 8 аж ахуйн нэгжид тавигдах шаардлагыг хүргэлээ. Гол зарчим бол иргэн бүр хүн хоорондын зайг барьж, гараа ариутгах нь чухал. Иргэн, ААН-ийн хариуцлага маргаашаас эхэлж байна. Бүх шатандаа ямар нэгэн нугалаа ойлголтыг зөрүү гаргахгүй байх тал дээр Ерөнхий сайд өчигдөр хэлсэн” гэв.
ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
РЕСТОРАН, ПАБ, ЛОУНЖ, БИЛЛЬЯАРДЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
ХҮРГЭЛТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
КИНО ТЕАТР, СОЁЛ УРЛАГ, ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
БИЕИЙН ТАМИР, СПОРТ, ЧИЙРЭГЖҮҮЛЭХ, БЯЛДАРЖУУЛАХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗ, ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
ХУДАЛДААНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
НИЙТИЙН ХАЛУУН УС, САУН, УСАН БАССЕЙНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
ҮСЧИН, ГОО САЙХАН, ХУМС ЗАСЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
СҮМ, ХИЙДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Хувь хүнээс өөрийн гэр бүл, хамт олны хувь заяа хувь хүн, хамт олон халдваргүй төлийн дэглэм сахиснаас шууд шалгаална иймд хүн бүр үүргээ биелүүлж нэгэндээ тавих хариуцлага хүлээхгүй хэрэгтэй