Монгол Улсын Их хурлын дарга Г. Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар нарын албаныхан бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдөр Монголбанктай ярьж байгаад зарим саналыг хүлээн авч, шийдвэрлүүлэхээр болж байна.
Тухайлбал, Монголбанкны зээлийн мэдээлийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган иргэний муу зээлийн хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, цагаатгахаар боллоо.
Мөн бизнесийн байгууллагын зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй муу зээлийн хар жагсаалтыг цагаатгана. Энэ бол өршөөл биш, нэг удаагийн тохируулга юм. Харин цаашдаа иргэн, ААН-д муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл нээлттэй харагдаад явна гэдгийг ойлгоорой” хэмээн ярьсан юм.