Энэ сард Тяньжин боомтоос нийт 32 галт тэрэг 1,828 импортын чингэлэг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан. Эдгээр чингэлгийг ачааны төрлөөр нь ангилбал эм, эмийн бүтээгдэхүүн 16, хүнсний ачаа 264, бусад ачаа 1,548 байна гэж ЗТХЯ-наас өмнө нь мэдээлсэн.
БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарч авто замын боомт хаагдсан ч галт тэргээр яаралтай ачаа барааг авч байгаа билээ.
11 дүгээр сарын 15-нд Тяньжин боомтоос 4 галт тэрэг 217 вагон ачигдаж 2699 чингэлэг үлдсэнээс Замын-Үүд боомт руу 3 галт тэрэг 171 чингэлгийг татан авсан байна. Мөн 11 дүгээр сарын 14-нд 3 галт тэргээр 141 чингэлэг эм, эмийн бүтээгдэхүүн, хүнсний болон бусад ачааг хүлээн аваад байгаа юм. Харин Өчигдөр буюу 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Замын-Үүд өртөөнд 3 галт тэргээр 178 чингэлгийг хүлээн авчээ.