Цагдаагийн албан хаагчид хоёр иргэнийг зодож, танхайрч байгаа бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тухайн хэрэгт холбогдсон албан хаагчдыг 2019 онд ажлаас нь чөлөөлсөн ба бичлэгийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэс ажиллаж, мөрдөн шалгаад гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд прокурорын байгууллагын харъяаллаар АТГ-т шилжүүлэх саналтай явуулсан хэмээн мэдээлсэн.
Түүнчлэн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн “цагдаагийн алба хаагчид иргэний биед халдсан” бичлэгтэй холбогдох материалыг хянаад, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.