“Аравдугаар сарын 7-ны өдөр улсын хэмжээнд 27,488 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 888 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрээд байгаа бол 495 хүн эмчилгээнд байна" ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Улсын хэмжээнд гарсан 9 кластер голомтод 2,500 гаруй эрүүл мэндийн ажилчид ажиллаж байна.
Улсын хэмжээнд коронавирус илрүүлэх оношилгооны цэгүүдээр 334,065 хүн хамрагдаж, сорьж өгчээ.
Тусгай дугаарын дөрвөн утсанд 17,809 хүн холбогдож зөвлөмж зөвлөгөө авсан бол Эрүүл мэндийн яамны 32-30-02 дугаарын утсанд 1,104 иргэн хандаж зөвлөмж авлаа" хэмээн мэдээлэв