УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 31-нд ихэнх нутгаар сэрүүснэ.