Цар тахлын өмнө хүчин мөхөстөж байгаа ард түмэн нь эмээ авч уух мөнгөгүй эмнэлэгт хэвтэх оргүй тарчилж байхад хотын ерөнхий менежер Т.Гантөмөр 20 сая төгрөг салхинд хийсгээд байна.
Тэрээр нийслэлийн Захирагчийн ажлын албаны 55 мянган лайктай, 59 мянга гаруй дагагчтай пэйж хуудасныхаа дагагчдын тоог нэмэгдүүлэхээр 5-р сарын 25-ны А/120 тоот тушаалаар “хотын Захирагчийн албанаас 2021 онд хэрэгжүүлж буй тохижилт, бүтээн байгуулалт зэрэг ажлуудыг олон нийтэд сурталчлах цахим орчинд түгээхэд” гэх нэрээр 20 сая төгрөг гаргажээ.

Үүний тал хувь нь ердөө 59-хан мянган дагагчтайн дээр лайк, дагагчдын тоо нь өсдөггүй Захирагчийн албаны пэйж хуудсыг дагагчдын тоог нэмэгдүүлэхэд зориулагджээ.
20 сая төгрөг өнөөдөр коронавирусын халдвар авч гэрээр эмчлүүлж байгаа ч эмээ авч чадахгүй байгаа 40 -50 иргэнээ эмчлээд эрүүл болгох мөнгө. Амьсгалын аппарат дутагдалтай байгаа эмнэлгүүддээ 20 ширхэг аппарат аваад өгөх мөнгө. Гэтэл нийслэлийн удирдлагууд зудтай жил газар ноохой зоолдгийн адил ард иргэд нь тахалтай тэмцэж байхад ар хударгаар нь төсвийн мөнгийг үргүй зарсаар байна.