Өнөөдөр буюу 2020.01.08 өдөр төрийн ордонд ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ. Тиймээс яг одоо Төрийн ордны орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Түргэвчилсэн шинжилгээ баттай эсэхийг нягтлахын тулд PCR шинжилгээ авч, холбогдох газар руу илгээжээ.
Тухайн иргэн нь ордны баруун талын хаалгаар нэвтрэхийн өмнө түргэвчилсэн оношлуураар шинжилж үзэхэд эерэг хариу гарсан аж.
Иймээс Төрийн ордны хамгаалалтын алба доторх хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй байхыг анхааруулжээ.