"Токио 2020 " Зуны олимпийн наадамд оролцох Монгол Улсын багийн элч, Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал Олимпийн наадмын тамирчдын тосгон болон Монгол Улсын багийн штабаар зочиллоо.
Манай багаас хамгийн түрүүнд тамирчдын тосгондоо байрлаад байгаа 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин,дасгалжуулагч нартай уулзаж,баг тамирчдад амжилт хүслээ.
Энэ үйл ажиллагаанд мөн Монгол Улсын багийн ахлагч Олон Улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг оролцсон байна.
Монголынхоо бүх тамирчдад амжилт хүсье.