Дэлхийн томоохон хотуудын авч хэрэгжүүлсэн туршлагыг Улаанбаатар хотын өөрийн онцлогт тохируулан оновчтой зохион байгуулж, хөдөлгөөнийг удирдсанаар тулгамдаж буй томоохон асуудлын нэг болох авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Хөгжлийн хурд" төсийн санаачлагч С. Даяартай ярилцлаа.
-Нийслэлийн хамгийн том тулгамдсан асуудал бол авто замын түгжрэл болоод байна. Тун удахгүй бид зам дээрээ тэг зогсолт ийм нөхцөл бүрдсэн энэ үед түгжрэлийг бууруулах шинэ төслийг та танилцуулах гэж байгааг олзуурхаж байна. Өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс төсөл юугаараа онцлог байх тухайд яриагаа эхлүүлье.
-Сайн байна уу. Өмнөх онуудад түгжрэлийн эсрэг авч хэрэгжүүлсэн ажлууд цөөнгүй их байдаг. Үндсэн хийгдсэн ажлууд нь дандаа авто замтай холбоотой, замыг өргөсгөх, шинээр гүүр барих гэх мэтчилэн зөвхөн замыг яаж сайжруулах уу? гэсэн автомашинд зориулсан бүтээн байгуулалтууд хийгдэж байсан. Тэдгээр ажлын үр дүнд хотын төв ногоон байгууламжгүй болж, тэр битгий хэл явган алхахад хүндрэлтэй болсон байна. Манай төслийн онцлогийн хувьд бид замын хөдөлгөөний менежмент гэдэг асуудлыг ярьж байгаа. Төслийн үндсэн агуулга нь одоогийн замын нөөц бололцоогоо тултал нь яаж ашиглах талаар судалж, түүний дагуу хөдөлгөөний урсгалыг оновтой шийдэж, тэгсэнээрээ замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой юм. УБ хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой шийдсэнэрээ түгжрэлийг бууруулах боломжтой, замын түгжрэлийн хувьд Улаанбаатарчууд бид бүүр ямарч аргагүй болсон юм бол биш. Үүссэн үр дүнг том зургаар харж нөөц боломжоо оновчтой төлөвлөх, ашиглах, хувьсах тал дээр сул байна. Менежмент сулаас үүдэлтэйгээр одоо ийм үр дагаварт хүрээд байна.
–Замын түгжрэлийг бууруулахын тулд нийслэлийн авто замын бүтцийг хангалттай тэлж зам гүүр барьсан. Одоо ч нийслэлээс дахин нэмж гүүрэн гарц, хотыг тойрсон хурдны зам барих төсөл явж байна энэ оновчтой бүтээн байгуулалт биш гэж үү?
-Бүтээн байгуулалт бол байнгын хийгдсээр ирсэн хэдийч зохион байгуулалт сулаас өнөөдрийн үр дүнд хүрээд байгаа нь бид нарын өнгөрсөн 10 жилийн түүх харуулж байна. Одоогийн байдлаар бид замыг оновчтойгоор бүтэн ашиглаж чадахгүй байгаа. Дэлхийн томоохон хотуудын түгжрэлийг бууруулах туршлагаас авч үзвэл нийтийн тээврийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр илүү их ажиллах хэрэгтэй байна. Монгол улсын хувьд УБ хотод тэгэх боломж байгаа, тэгэхийн тулд бид нар суурь асуудлаа харах хэрэгтэй. Мэдээж зам тавихаас өөр сонголтгүй болсон байгаа газрууд дээр бол замыг тавих нь зүйтэй. Гэхдээ яг одоогийн хийгдэх нүхэн гарц, хурдны зам гэсэн өндөр зардалтай ажлуудыг хийхээс өмнө эхлээд одоо байгаа нөөц бололцоогоо оновчтой ашиглаж үзээд, үнэхээр болохгүй байгаа тохиолдолд дараагийн арга хэмжээнүүдийг авж болно.
-Түгжрэлийн суурь асуудлыг оновчтой тодорхойлох ёстой гэлээ. Суурь асуудал нь яг юу болчихоод байна вэ?
-Нэгдүгээрт, УБ хотын барилгажилт болон хотжилтын асуудлаас эхлэх хэрэгтэй байх. Анх бол УБ хот хэвтээ тэнхлэгийнхээ дагуу баригдаад, үндсэндээ бол Энхтайваны өргөн чөлөө дагуу бүтээн байгуулалтууд хийгдээд, Чингисийн өргөн чөлөө буюу Энхтайваны гүүр дагасан хотжилттой байсан. Одоогийн байдлаар УБ хотын хүн ам 1,5 сая хүрсэн байгаа, нийт тээврийн хэрэгслийн тоо 600,000-700,000 руу дөхөж байгаа. Одоо 2021 он гэхэд УБ хотын хөгжил барилгажилт суурьшилын хэсэг бол босоо тэнхлэгийнхээ дагуу ихэссэн байгаа. Тиймээс босоо тэнхлэгийн дагуу яг хотын төв хэсэг рүү хөдөлгөөний урсгал, ачаалал их нэмэгдсэн байдаг. Гэтэл Энхтайваны өргөн чөлөө өөрөө хөндлөн зам яваад байдаг. УБ хотын арга ясыг зөв оновчтой дахин төлөвлөх шаардалга үүссэн байгаа гэсэн үг.
-Хоёрдугаарт, хөдөлгөөний тогтмол хурд дутагдсан, нийтийн тээврийн хүртээмж тааруу, хотын хөгжлийг харсан төлөвлөгөө дутмаг байна.
- Сү. Батболд даргын үед Төв замын урасгалыг нэг чиглэл болгох гэж үзсэн. Таны яриад байгаа тогтмол хурдыг үүсгэх гэсэн болов уу? Гэтэл Сүхбаатрын талбайгаас Зүүн дөврөн зам хүртэл чигээрээ ямарч эргэлгүйгээр явах журам ганцхан өдөр хэрэгжээд цуцлагдаж байсан. Зохицуулалт буруу байсан боловуу? тогтмол хурдыг нэмэгдүүлэх ямар хувьлбар байна ?
- -Үндсэн санаа нь бол зөв, авч хэрэгжүүлсэн байдал дутмаг байсан гэж бодож байна. УБ хотын хувьд Энхтайваны өргөн чөлөө маань өөрөө гол зам, гэтэл гол замын хөдөлгөөний урсгалыг голоор нь зүүн эргэнэ гэдэг бол ирж байгаа тэр том ачаалалыг гэрлэн дохио зогсооно, хажуунаас хөдөлгөөнд нь саад учруулж байгаа гэдэг байдлаар бодож үзэх юм бол тэр бол оновчтой зүйл байсан ч авч хэрэгжүүлсэн тухайн цаг хугацааны хувьд буруу байсан байх. Тухайн ажил яг 8 сарын сүүлээр хотын хөдөлгөөн ид ихэссэн үед яг тэр жоохон хэсэг дээр хийгдсэн нь өөрөө судалгааны хувьд дутуу байсан юм уу гэж бодож байна. Санаан бол зөв.Тогтмол хурдыг нэмэгдүүлэх боломж бол бий. Одоогийн байдлаар манай төсөлд дурьдагдаж байгаа 1-р тойрог зам хотын төв хэсэг дээр явж байгаа. 1-р тойргийг хийхэд боломж нь нээллтэй байна. Тойрог систем хийх хэрэгтэй, уулзварууд болон гэрлэн дохиог багасгах , хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх ийм ажил хийх хэрэгцээтэй байгаа.

-Уулзвар болгон дээр замын цагдаа, автомат гэрлэн дохиогоор зохицуулж байгаа нь хөдөлгөөний урсгалыг гацааж байгаа хэлбэр үү үүнийг яаж шинэ менежментээр зохицуулах юм бол ?
-Ачаалал ихтэй ойлгомжгүй байдлаас үүдэн цагдаа нар зохицуулалт хийдэг. Бид Сүхбаатарын хөшөөг тойрход 6-7 гэрлэн дохио ашиглаж тойрдог. Ганц Сүхбаатарын талбайг тойрход 12 орчим бусад эгнээг хүлээж тойрог хийж байна гэсэн үг. Энэ өөрөө цаг хугацааны хувьд, зохион байгуулалтын хувьд, зам ашиглалтын хувьд ч гэсэн тааруу байгаад байна аа гэдгийг харуулж байна. Хэрвээ тойрог систем байх юм бол өөрөөр хэлбэл 1 чигийн хөдөлгөөнтэй тойрог системтэй болохын бол гэрлэн дохионы хэрэглээ буурч, хотод тогтмол хурд үүссэнээрээ цаашид маш их давуу талыг авчирна.

–Сүүлийн жилүүдэд дугуйн хэрэглээ нэмэгдсэн ч дугуйн зам үнэхээр байхгүй. Дугуйн зам хийлээ гэдэг. Хуучин явган хүний замын талыг нь ногооноор будаж орхиод үүнийгээ дугуйн зам гээд тууз хайчилчихдаг. Шинээр дугуйн зам хийж тэлэх боломж байхгүй та юу гэж бодож байна?
-Шинээр дугуйн зам хийх боломж бол байгаа. Мэдээж хэрэг явган хүний зам дээр хийхгүй. Хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулсанаараа зам ашиглалтыг зөв зохион байгуулж тэгсэнээрээ дугуйн эгнээ хийх боломжтой. Одоо байгаа УБ хотын зам бол 6 эгнээ байх боломжтой ч урсгал чиглэлийнхээ хувьд 2-3 эгнээ л байдаг. Гэтэл хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулж өгвөл дугуйн эгнээг гаргаж өгөх бүрэн боломжтой. Манай төслийн хүрээнд одоогоор 1,2,3 гэсэн 3 тойрог замыг бий болгох боломжтой гэж харж байна. 1-р тойрог бол нэг чигийн хөдөлгөөнтэй. 2-р тойрог бол эсрэг урсгалтай байна.Үүгээрээ замын огтлолцол гэдэг зүйлийг багасгаад тогтмол хурдыг нэмнэ. Үндсэндээ 2 төрлийн гэрлэн дохио асна гэсэн үг. Босоо тэнхлэгийн дагуу нэг, хэвтээ тэнхлэгийн дагуу нэг.
–Байшин хорооллын дундах жижиг замуудад түгжрэл их үүсдэг. Үүнийг яаж зохицуулах боломж байна?
Нэгдүгээрт, хороолол дунд түгжрэл үүсэж байгаа шалтгаан нь үндсэндээ том түгжрэлээсээ хамааралтай.
Хоёрдугаарт, орц гарц нь тодорхой бус болохоор түгжрэл үүсдэг. Оршин суугч нар нэг эгнээнд машинаа тавьдаг, тэгээд ганц эгнээ зам үлддэг, тэр замаар 2 талаасаа орж ирээд өөд өөдөөсөө огтлолцдог .Хороолол дундах замуудын түгжрэлийг бууруулахын тулд орц гарцыг тодорхой болгож өгсөнөөрөө шийдэх боломжтой. Нэг талаараа орж, нэг талаараа гардаг.
Жигээ нь COVID-н үед бид нар нэг талаараа гардаг, нэг таалаараа ордог зохицуулалтыг хийж байна. Энэ нь өөрөө явган хүний хөдөлгөөний урсгалыг зохион байгуулж аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилготой. Яг үүн шиг ийм зохицуулалтыг хийж өгөхөд болно.

–Одоо яригдаж байгаа дүүжин тээвэр, метро барих нь замын түгжрэлийг бууруулах том гарч болж чадах уу?
–Нийтийн тээврийг хөгжүүлэх нь зөв. Дүүжин тээврийг энгийнээр хэлэхэд УБ хотын цаг агаарын нөхцөлд хүртэл тохирохгүй, зардал өндөртэй бүтээн байгуулалт ихтэй болж эхэлнэ. Метро бол манайх шиг жижиг хотод яг одоогоор бол шаардлагагүй гэж бодож байна.
-Хамгийн том асуудал бол түгжрэлийг сааруулах аль ч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөв хөрөнгө, таны санал болгож байгаа төсөл хир хэмжээний төсвөөр бий болох вэ?
-Түгжрэлийг бууруулах гэдэг нь өргөн хүрээтэй асуудал. Ганц зам ч юм уу гүүр бариад шийдэгдэх асуудал биш шүү дээ. Төсөл маань өөрөө 2 үндсэн хэсэгтэй.
Нэгдүгээрт: Жижиг болон туслах замуудын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, үүнд бол нээх өндөр зардал орохгүй байхаа гол улс төрийн дэмжлэг байхад болчих байх.
Хоёрдугаарт: Үндсэн УБ хотын арга ясыг шинээр зохион байгуулж төлөвлөхөд судалгааны хийх Масс дата цуглуулах, Симулиац хийх, 1 2 тойргийн хөдөлгөөнийг шинчлэх, Нийтийн тээврийн хөдөлгөөнийг оновчтой дахин зурах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх гэх мэт цогц том арга хэмжээ байгаа тул одоогоор нарийн тоо өгөх боломжгүй л дээ.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
Unendee tugjreliig buuruulah mash amarhan