Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэх хуваарьтай. Энэ хуваарийг урагшлуулах асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Сурагчдын амралтыг наашлуулж, 12-р сарын 28-наас эхлүүлэхээр болсон байна. Энэ нь сурагчид амрах ёстойгоо хугацаанаасаа 10 хоногийн өмнө амарч байна гэсэн үг юм. Ингэснээр сурагчид нэг сарын хугацаанд буюу нэгдүгээр сарын 28-ныг дуустал амрахаар болж байна.