Нийслэлийн 18 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна.Дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр долоодугаар сарын 26-нд явуулахаар товложээ.Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 07 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим системээр гаргах аж. Энэ удаагийн дуудлага худалдаанд Хөдөө аж ахуй, хүлэмж, мод үржүүлгийн чиглэлээр эзэмших буюу ашиглах газруудыг түлхүү оруулжээ.
