Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл "Тамгагүй төр" жүжгийг найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, "Монгол хаан" нэртэйгээр Английн Лондон хотын Колизей театрт 11-р сарын 17-ноос толилуулсан. Тэгвэл тус жүжиг нь нийт 14 хоногийн турш 17 удаа тоглогдож, нийт 40000 хүнд хүрсэн байна. Тоглолт бүр нь үзэгчдээр дүүрэн байж, МУ-ын нэр хүндийг сурталчлан танилцуулсан, соёл урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн алхам боллоо хэмээн олон улсын хэвлэл мэдээлэл онцолж байлаа.