БНСУ-д 7 сард 13 настай монгол охинтой сургуулийнхан нь 6 хүүхдүүд зүй бусаар харьцаж, хүчирхийлсэн хэрэг гарсан. Тус хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадна иргэд тайван жагсаал хийж, шаардлага хүргүүллээ. Шаардлагад
Хохирогч охинд БНСУ-ын хуулийн зүгээс өмгөөллийн үйлчилгээ болон сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх, мөн нөхөн төлбөр төлөхийг шаарджээ.
Тус шаардлагыг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан хүлээн авч "Ийм харамсалтай хэрэг гарсанд Элчин сайдын яамны дипломат ажилтны хувьд маш их харамсаж байна. Энэ хэргийг шуурхай, шударга шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллах болно" гэлээ.