-2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн барилаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэсн түүгий үгнээс онцлон хүргэж байна.
-Цар тахлын эрсдэлд орж, эдийн засаг -5.3 % хүртэл агшиж, төсвийн алдагдал днб-ий 12 %-ийг эзэлж, 250 мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны шилжилтийн үетэй дүйцэх хоёрдахь хүнд үе байлаа.
-Цар тахлыг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь вакцинжуулалт юм. Нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх 3-р тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц байна.
-Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга хүртэлх иргэдийн амь нас эрсдэлд орох байлаа.
-Хатуу хөл хориогүй энгийн амьдралын хэмнэлд өдрөөс өдөрт дасан зохицож байгаа ч өнгөрсөн хугацаанд 1424 хүний эрдэнэт амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлье
-Нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтоосоо ухарч болохгүй ээ, цар тахлын хүндрэлийг сөрж, дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулах ёстой.
-Зүйрлэж хэлбээс хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна.
–2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв юм
-2022 оны төсөв бол татвар төлөгчдийн мөнгө бүхэн эдийн засагт үржүүлэхийн хүрдний үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлан боловсруулагдсан болно.
-Төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд ажиллаж болдгийг цар тахал харууллаа. Ирэх онд ч төр зардлаа танах, дахин хуваарилах, төрийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр хэмнэлтийн горимд ажиллана.
-2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих төсөв юм.
-Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр. Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдэд ажил эрхлэх боломж олгож Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ.
-“Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэнэ.
-Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжинэ
-2022 онд Улаанбаатарын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээнд 420 тэрбум төгрөг зарцуулна.
-Эвлэлдэн нэгдэх бүртээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтсоныг эцэг дээдсийн минь буурал түүх нотолдог билээ.
-Иргэд Та бүхэн нэмэлт 3-р тундаа хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн гуйж байна.