• БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Баасан, 7-р сар 11, 2025
  • Нэвтрэх
No Result
View All Result
БҮРТГҮҮЛЭХ
Chimee.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг

    Хэнтий аймгийн Бор-Өндар сумын 116 сурагч Монгол улсын иргэний андгай өргөлөө

    ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН БИТҮҮ ГЭМТЭЛ, ХАВИРГАНЫ ХУГАРЛЫГ БЭХЛЭХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

    ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН БИТҮҮ ГЭМТЭЛ, ХАВИРГАНЫ ХУГАРЛЫГ БЭХЛЭХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

    Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүллээ

    Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүллээ

    Засгийн газраас 21 аймаг, 9 дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна

    Засгийн газраас 21 аймаг, 9 дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна

    "Гайхамшигт помидор 2023″ фестиваль эхлэхэд нэг хоног үлдлээ

    "Гайхамшигт помидор 2023″ фестиваль эхлэхэд нэг хоног үлдлээ

    МУ-ын Харцага Г.Ганхуягийн цолны мялаалга боллоо

    МУ-ын Харцага Г.Ганхуягийн цолны мялаалга боллоо

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Чимээ

    Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа сорьж байна

    Эмийн үйлдвэрийн барилгыг хурдан нурааж, хогийн цэг рүү ачуулах хүслийн цаана хэний ямар ашиг сонирхол байна вэ

    Эмийн үйлдвэрийн барилгыг хурдан нурааж, хогийн цэг рүү ачуулах хүслийн цаана хэний ямар ашиг сонирхол байна вэ

    “ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖ БА ХУЖИРТ СУМ СУРГУУЛЬ, ТҮҮХ, СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаас хийсэн фото сурвалжлага

    “ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖ БА ХУЖИРТ СУМ СУРГУУЛЬ, ТҮҮХ, СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаас хийсэн фото сурвалжлага

    "Хөвсгөлийн цом IV" олимпын таеквондогийн цомын тэмцээнд "Хүч" спорт хорооны "Харцага" дэвжээ 12-р байранд эрэмбэлэгджээ

    "Хөвсгөлийн цом IV" олимпын таеквондогийн цомын тэмцээнд "Хүч" спорт хорооны "Харцага" дэвжээ 12-р байранд эрэмбэлэгджээ

    Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас гурван сурагч хүрэл медаль хүртжээ

    ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас гурван сурагч хүрэл медаль хүртжээ

    Б. Чойжилсүрэн : 117 тэрбум төгрөгөөр хагас кокс шахмал түлш хийнэ

    Б. Чойжилсүрэн : 117 тэрбум төгрөгөөр хагас кокс шахмал түлш хийнэ

    Илон Маск, Марк Зукерберг нар тулалдана

    Илон Маск, Марк Зукерберг нар тулалдана

    Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашаас эхлэн цахимаар хүлээн авна

    Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашаас эхлэн цахимаар хүлээн авна

  • Видео
    Агаар сэлгэлтээ шалгая ! Видео

    Агаар сэлгэлтээ шалгая ! Видео

    Д.Өлзийбат : Туршилтаар хагас коксжсон нүүрсийг цахилгаанаар үлээлгэж асаахад утаа эрс багассан

    Д.Өлзийбат : Туршилтаар хагас коксжсон нүүрсийг цахилгаанаар үлээлгэж асаахад утаа эрс багассан

    Ковидын эмчилгээнд нэвтрүүлсэн арга барил

    Ковидын эмчилгээнд нэвтрүүлсэн арга барил

    Хүүхдийн баярын мэнд хүргэе

    Хүүхдийн баярын мэнд хүргэе

    Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийн хөгжилд зарцуулна

    Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийн хөгжилд зарцуулна

    Унгар улсад нийт 314 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

    Унгар улсад нийт 314 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ

    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ

    Хүүхдийн эрх гэж юу вэ, яагаад чухал байдаг вэ?

    Хүүхдийн эрх гэж юу вэ, яагаад чухал байдаг вэ?

    Л.Оюун-эрдэнэ : Нийслэлийн төвлөрлийг сааруулж, орон сууцжуулах төслүүдийг дэмжинэ

    Л.Оюун-эрдэнэ : Нийслэлийн төвлөрлийг сааруулж, орон сууцжуулах төслүүдийг дэмжинэ

    Зөвлөмжийг дагая-зөв хийе-УТАА МЭДРЭГЧЭЭ ШАЛГАСАН УУ

    Зөвлөмжийг дагая-зөв хийе-УТАА МЭДРЭГЧЭЭ ШАЛГАСАН УУ

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live

chimee.mn
No Result
View All Result
Г.Мижидсүрэн : Нэгэнт зүрхний шигдээс үүсч, стенд буюу тэлэгч тавиулсан бол эмчийн байнгын хяналтанд байх хэрэгтэй

Г.Мижидсүрэн : Нэгэнт зүрхний шигдээс үүсч, стенд буюу тэлэгч тавиулсан бол эмчийн байнгын хяналтанд байх хэрэгтэй

4-р сар 20, 2021
Ангилал Эрүүл мэнд
0

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ /УГТЭ/ "Олон улсын эмч нарын өдөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор зохион “ЭРДМИЙН ЧУУЛГАН–2021” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛАА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР өнгөрсөн сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан юм. Уг Эрдмийн Чуулганы Тэргүүн байранд шалгарсан Зүрхний шигдээсийн тасгийн их эмч, Анагаах ухааны магистр Г.Мижидсүрэнтэй цөөхөн хором ярилцлаа. 

-Сайн байна уу? УГТЭ-ийн Эрдмийн чуулганд амжилттай оролцон танд баяр хүргэе.  Таны судалгааны ажлын талаар яриагаа эхлүүлье.

-Сайн, сайн байна уу. Манай эмнэлгээс жил бүр уламжлал болгон “Эрдмийн чуулган”-ыг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан гуравдугаар сарын 30-ны өдөр virtual буюу цахимаар амжилттай зохион байгуулагдсан. Ер нь коронавирусийн цар тахалтай холбоотойгоор цахим хурал дэлхий нийтэд хөгжиж байна. Энэ удаагийн “Эрдмийн чуулган”-д манай эмнэлгийн эмч ажилчидаас гадна бусад эмнэлгүүдээс нийт 60 орчим эрдэм шинжилгээний бүтээл ирснээс аман илтгэлээр 15, ханын илтгэлээр арван илтгэлийг хэлэлцүүлж, үүнээсээ тус тус гурван байрыг шалгаруулсан

Миний хувьд “ЗҮРХНИЙ ЦОЧМОГ ШИГДЭЭС БҮХИЙ ӨВЧТӨНҮҮДЭД ОЛОН СУДАСНЫ ЭМГЭГИЙН ҮЕД ДАН ШИГДЭЭС ХАМААРАЛТ СУДСАНД ЭСВЭЛ ОЛОН СУДСАНД ТИТЭМ СУДСАН ДОТУУРХ ЭМЧИЛГЭЭ ХИЙСЭН ҮР ДҮН” нэртэй судалгааны ажлаар тэргүүн байр эзэлсэн.

-Судалгааны ажлынхаа талаар дэлгэрүүлж өгнө үү?

Ер нь зүрхний шигдээс нь зүрхийг тэжээдэг судаснуудын бөглөрөл нарийслаас үүсдэг бөгөөд эдгээр судаснуудыг судсан дотуурх аргаар тэлж, стент буюу тэлэгч тавьж цусны урсгалыг сэргээх эмчилгээ хийдэг ба энэ аргыг титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээ гэж нэрлэдэ

Манай баг хоёр болон түүнээс дээш судаснууд буюу олон судас гэмтэж зүрхний шигдээс болсон тохиолдолд хэрхэн үр дүнтэй эмчлэх талаар судалсан.

Хоёр ба түүнээс дээш судас гэмтсэн тохиолдолд нас барах эрсдэл өндөр, цаашид зүрхний дутагдал үүсч байнга амьсгаадах, хавагнах, амьдралын чанар муудах нь элбэг байдаг. Манай эмнэлэгт зүрхний олон судсыг хамарч гэмтээсэн зүрхний шигдээс их ирдэг. Үүнийг эмчлэхдээ бүх судсыг нэг дор эмчлэх эсвэл зөвхөн дан шигдээс хамааралт судсыг эмчлээд цаашид эмэн эмчилгээ үргэлжлүүлэх зэрэг олон янзаар эмчилгээ хийгдэж байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар нэг дор олон судсыг эмчлэх нь тавиланд нөлөөлдөг байна. Манай баг 2019 онд зүрхний шигдээсээр өвчилсөн олон судасны эмгэг оношилогдсон 255 хүнийг 15 сарын турш даган судласан бөгөөд энэ хугацаанд 40 хүн нас барж, үүний 33 нь шигдээс хамааралт судас буюу нэг судсанд эмчилгээ хийлгэсэн өвчтөн байсан бол  олон судсанд эмчилгээ хийлгэсэн өвчтөний долоо нь нас барсан дүн гарсан.  Эндээс харахад зүрхний шигдээсийн өвчлөлийн үед олон судсанд нэгэн зэрэг эмчилгээг хийх нь өвчтөний тавиланд эерэгээр нөлөөлдөг гэсэн олон улсын судалгаатай манай судалгааны үр дүн дүйж байна.

-Судалгааны ямар аргыг хэрэглэсэн бэ?

–
Эмнэлгийн практикт олон төрлийн судалгааны аргуудыг ашигладаг. Энэ судалгааг бид когорт судалгааны арга буюу 2019 онд зүрхний шигдээсээр өвчилсөн олон судасны эмгэг хэмээн оношилогдсон 255 эмчлүүлэгчийг 15 сарын турш хянан, энэ хугацаанд  хэдэн хүний эмчилгээ нь амжилттай болсон, хэдэн хүн дахин эмнэлэгт хандсан, хэдэн хүн амь насаа алдсаныг судлан титэм судсан дотуурх эмчилгээний сонголтуудын үр дүнг судласан.

-Зүрхний шигдээс үүсэх голлох шалтгаан болон илрэх шинж тэмдэг нь ямар байдаг вэ?

– Зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан нь судасны нарийсал бөглөрөл байдаг. Энэ нь удамшил, цусан дахь холестерин ихсэх, тамхи татах, таргалалт, хөдөлгөөний дутагдал, даралт ихсэх, чихрийн шижин, стресс, архидалт зэрэг олон хүчин зүйлийн улмаас үүсдэг. Эрэгтэйчүүд энэ өвчинд нэрвэгдэх нь их бөгөөд эмэгтэй хүнд 50 наснаас хойш эрсдэл ихэсдэг гэж үздэг.
Шигдээсийн үед цээжний зүүн талд зүрх орчим, өвчүүний араар дарах, базах, шахаж байгаа юм шиг хүчтэй өвдөх, хоолой базаж, шахагдаж буй мэдрэмж төрөх, зүүн гар мөр, ар нуруу, аюулхай руу дамжиж өвдөх, амьсгаадах, хүйтэн хөлс гарах, бие сулрах амархан ядрах зарим хүмүүст огиудас хүрэх бөөлжих, эсвэл толгой эргэх, ухаан балартах гэх мэт шинжүүд гарч болох ба уг зовиурууд ихэвчлэн биеийн ачаалал, сэтгэл хөдлөлтэй холбоотойгоор илэрдэг.

-УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгаар жилд хичнээн иргэд үйлчлүүлж байна вэ?

-Манай тасгийн хувьд зүрхний шигдээс, зүрхний ишеми буюу цус хомсрох өвчтэй эмчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Титэм судасны оношилгоонд жилдээ 2000-2500 хүн ордог. Үүний 1100-1200 хүн нь зүрхний цочмог шигдээс болсон өвчтөн байдаг.

Энэ төрлийн эмчилгээний төлбөр багадаа ойролцоогоор гурван сая орчим төгрөг болдог бөгөөд эмчлүүлэгчийн байдлаас шалтгаалан хэлбэлзэж болно. Үүнээс Эрүүл мэндийн даатгалаар 75 хувийг нь хөнгөлж, үлдсэн 25 хувийг хэвтэн эмчлүүлэгч төлдөг байсан бол 2021 оны 3 сарын 1-ний өдрөөс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн III тогтоол гарсантай холбоотой амь тэнссэн үеийн тусламж үйчилгээний (зүрхний шигдээс,тархины харвалт, хорт хавдар) мэс заслын төлбөрийг 100 хувь Төрөөс даадаг болсон тул зүрхний хурц шигдээс бүхий эмчлүүлэгчээс ямар нэгэн төлбөр гарахгүй болсон.
-Ангиографи – титэм судсан дотуурх мэс засал эмчилгээгээр зүрхний титэм судсанд стент буюу тэлэгч байрлуулсаны дараа ямар дэглэм баримтлах  вэ?

-Стент буюу тэлэгч нь эрүүл хүний биед байх ёсгүй зүйл шүү дээ. Тэгэхээр гам барихгүй л бол тэлэгч дахин бөглөрөх, өмнө нь өвдсөнөөсөө илүү аюултай хүндрэл үүсгэхийг үгүйсгэхгүй.

Дээрээс нь амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор бусад судаснууд нэмж гэмтэх эрсдэлтэй. Стент буюу тэлэгч тавиулсан хүн эхний нэг жилийн хугацаанд цус шингэлэх 2 эмийг хавсруулан уудаг ба цаашид 1 эмийг дангаар нь насан туршдаа тогтмол уух хэрэгтэй. Мөн зүрхний дутагдал, артерийн даралт ихдэлт зэрэг хавсарсан эмгэгийг эмчлэх, өөх тос бууруулах, өвчин даамжрахаас сэргийлэх хэд хэдэн төрлийн эмийг эмчийн хяналтанд байнга хэрэглэдэг. Мөн хоол, хөдөлгөөний дэглэм барьж, хорт зуршлыг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эмнэлгээс гарсны дараа эхний жилд 3-4 удаа зүрхний шигдээсийн эмчийн хяналтанд үзүүлэн, түүнээс цааш харьяа эмнэлгийн зүрхний эмчийн хяналтанд үзүүлнэ.

-Таны хувьд Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэзээнээс эхлэн ажиллаж эхэлсэн бэ?

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.
 
ShareTweetShare
Өмнөх

Ирэх 7 хоногоос шүлснээс сорьц авах оношлуур хэрэглээнд нэвтэрнэ

Дараах

Дархлаажуулалтын явуулын цэг ажиллана

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Санал болгох

УОК-оос Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах хүний тоо, хамруулах үе шат, хугацааг нарийвчлан батлав

5 жил өмнө
ГССҮТ-ийг тусгаарлан тандалт хийж байна

ГССҮТ-ийг тусгаарлан тандалт хийж байна

5 жил өмнө

Их үзсэн

  • Прокурорын байгууллага 230 хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага 230 хэргийг шүүхэд шилжүүлжээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • “Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн АНХААРАЛД

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • 26 хүнээс коронавирус илэрч бүртгэгдсэн халдварын тохиолдол 738 боллоо

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • С.Энхболд: Омикрон хувилбар маш хурдан тархаж байгаа учир манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99043049, +976 85183060

© 2023 Chimee.mn Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Чимээ
  • Видео
  • Live

© 2023 Chimee.mn Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ