32 тэрбум төгрөгөөр Тасганы овоонд Богдзонховын сэрэг дүрийг сүндэхлүүлэхээр болж төсөв батлуулан бүтээн байгуулалт эхэлсэн нь олны дургүйцлийг хүргээд байна. Үнэхээр ч цар тахалд нэрвэгдэж улсын жаахан төсвөө зөв зарцуулах чухал цаг үеийг даван туулж байж бурхан босгоно гэдэг цагаа олоогүй явдал. Энэ асуудал дээр энгийн иргэдээс авхуулаад засгийн газрын сайд нар ч өөрсдийн байр сууриа ийлэрхийлж байна.
Өнөөдөр хамгийн их төсөв санхүү шаардалгатай байгаа салбар бол Эрүүл мэндийн салбар. Тиймээс ч Эрүүл мэндийн сайд Б.Энхболд энэ мөнгийг хөшөөнд бус хүн ардынхаа эрүүл мэдний төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтануудын маань илүү ажилласан цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжинд зарцуулъя хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
