Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Сая бодлогын хүүг 6 хувь болгосон нь Монголбанкнаас мөнгөний бодлогоо зөөлрүүлж буй хэрэг. Бодлогын хүүгийн бууралтын дагаж санхүүжилтийн зардал буурах боломж үүсч байгаа. Мэдээж Монголбанкнаас бодлогын хүүгээр банкуудад эх үүсвэр нийлүүлнэ. Банк энэхүү эх үүсвэрийг аваад цааш нь дахин санхүүжилт гаргаж болно. Мөн шинээр зээл гаргахдаа энэ эх үүсвэрийг ашиглаж болно. Зах зээлд буюу бодит секторт мөнгө гаргах боломжтой. Монголбанк бэлэн. Хүүгийн ерөнхий нөхцөл ийнхүү багасаж байгаа нь санхүүгийн зах зээлд буй өндөр хүүг доош татах дохиог өгч байна. Банк 6.5%-ийн хүүтэй санхүүжилт аваад цааш нь дахин санхүүжилт хийж болно " гэлээ.
Мөн заавал байлгах нөөцийн хэмжээг 2,5 нэгж хувиар буулгаж, зургаан хувьд хүргэсэн. Энэ нь өөрөө нийт банкны системд 400 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суллаж өгч байгаа юм.
3-т, Ипотекийн зээлийн хувьд эргэн төлөлт болон үндсэн хүүгийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл сунгасан. Ипотекийн зээлээ хойшлуулсан хугацаанд үндсэн өрийг төлөх, зээлийн хүүг төлөх ойлголт байхгүй. Зээлээ төлөхгүй байх хугацаанд нэмж хүү бодогдохгүй юм.
4-т, Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийх замаар хугацааг сунгах нь арга хэмжээг 2021 оны 7 сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр болж байгаа. Энэ шийдвэр гарснаар өрхийн зээлийн дарамт буурна гэж үзэж байна. Өрхийн гар дээр үйлдэх орлогыг нэмэгдүүлж хэрэглээг нь хамгаална. Зээлийн хугацааг хойшлуулснаар ямар нэгэн чанарын ангилал буурахгүй, мөн санхүүгийн сахилга бат зөрчигдсөн гэдгээр зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй.
5-д, Жижиг дунд үйлдвэрлэл уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацааны дахин санхүүжилтийг нэвтрүүлнэ. Энэ хүрээнд Монголбанк дөрөвдүгээр улиралдаа багтаан 230 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар төлөвлөсөн. Энэ эх үүсвэрийг бодлогын хүүгийн төвшинд банкуудад нийлүүлж, банкууд эргээд ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр шинээр зээл гаргах, уул уурхайн бус үйлвэрүүдэд дахин санхүүжилт олгох боломжтой болж байна.
Монголбанкнаас зээлдэгчийг өрийн дарамтад оруулахгүйгээр төлбөрийн чадварт нь нийлүүлэн гэрээний нөхцөлийг өөрчлөх хугацааг сунгах, нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулахгүй байх, хүүг нэгтгэж тооцох дарамт үзүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллах чиглэлийг бүх банкинд өгсөн" гэлээ.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: "Ипотекийн зээлийг хойшлуулах хүсэлтээ өгсөн байхад дансанд орж байгаа орлогоос суутгал хийж, зээлэнд төлүүлэхгүй гэсэн байр суурийг банкууд гаргаж, хэрэгжээд явж байна. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй холбоотой зээл олгоход хүндрэлтэй байна. Учир нь улсын бүртгэлээс мэдээлэл авдаг учир боломжгүйд хүрч байна. Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь хязгаарлагдсан зээлдэгчид байна. Банкны холбоо өдөр бүр хуралдаж байна. Зээлдэгчдэд ямар хөнгөлөлт үзүүлэхийг ярьж байна. Банк бүр адилгүй тул нэг форматад оруулах гээд ярилцаж байна. Төр засгийн дэмжлэгтэйгээр тодорхой сегментэд дэмжлэг үзүүлэх боломжтой" гэлээ.
-Цар тахлын үед зээлээ төлж чадахгүй байгаа иргэд муу зээлдэгчид орох уу.
-Хугацаа сунгаж байгаа зээл ангилал буурахгүй. 7-р сар хүртэл ангилал буурна гэсэн зүйл гарахгүй.